• Хэрэглэгч та хаан

    Таны таалал бидний зорилго

    Энэ талаар сонирхож байна уу?
  • Мэдээ мэдээлэл

    Компаний болон бусад сонирхолтой мэдээ, мэдээллийг хүлээн аваарай

    Хуудас руу очих
  • Өргөн сонголт

    Өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдээс өөрийн таашаалд нийцсэн үл хөдлөх хөрөнгөө сонгоорой

    Дэлгэрэнгүй

Яг одоо манайд 400 үл хөдлөх хөрөнгө байна

Үл хөдлөх хөрөнгө таны тухтай амьдралын баталгаа

13-р хороололд халдвартын хойд талд шинэ 1-3 өрөө байр

  • Нийт өрөө: 1-3
  • Нийт тайлбай: 24-48 мк2
  • Нийт үнэ: 1900000
  • Огноо: 2016-04-23 04:54:11

11-р хороололд тохилог дулаан 8 өрөө байр худалдана

  • Нийт өрөө: 8
  • Нийт тайлбай: 228 мк2
  • Нийт үнэ: 16500000
  • Огноо: 2016-04-23 04:03:20
Илүү ихийг-->

Риалторууд

Манай риалторууд таньд үйлчлэхдээ хэзээд таатай байх болно

Блог

Сонирхолтой мэдээ мэдээллийг цаг тухайд нь

Хоолоо амттай болгох 12 нууц

Хоол хийнэ гэдэг өнөө үед урлаг болтлоо хөгжсөн гэхэд болно. Тиймээс ч бид амттай сайхан хоол хийхийн тулд, багагүй туршлагыг хуримтлуулж, эсвэл нэг нэгнээр заалгах хэрэгтэй шүү дээ. Гэвч будааг хэрхэн зөв агшаах, махыг хэрхэн шарах тухай шинжлэх ухаанч талаас хариулсан зөвлөгөөнүүдийг та урьд нь сонсож байв уу? Хэрэв үгүй бол бид та бүхэнд эдгээр шинжлэх ухаанч хариултуудыг зөвлөж байна. Будаагаа агшаахдаа хэр их хэмжээний ус хийх хэрэгтэй вэ? Цагаан будааг амттай агшаахад нэг дүрмийг баримтлах хэрэгтэй. 1 аяга цагаан будаа бүрт 2 аяга усыг хийнэ. АНУ-ын хоолны мэргэжилтэн Дан Сауза (Dan Souza) хэлэхдээ, будааны усыг тааруулахад хэдий хэмжээний будаа, савны хэмжээ, хатуу зөөлөн зэргээс шалтгаалан усыг харилцан адилгүй хийх болдог. Гэвч таны агшаах гэж буй будаанаас, хийх ус нь 2 дахин их байвал будаа илүү сайхан амттай болдог гэжээ. Мөн дээр нь бага зэрэг давс, тос хийхээ мартуузай. Махыг хэрхэн амттай шарах вэ? Бид үнэндээ махыг аль болох ширүүн гал дээр, болтол нь шарж идэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл үнэндээ, махыг ширүүн гал дээр шарах тусам, гаднах нь түлэгдэн доторх нь шүүрхий болдог. Тиймээс юун түрүүнд тосоо сайтар халаасны дараа, аль болох зөөлөн гал дээр, өөрийнх нь шүүсэнд удаан шарвал мах илүү амттай, зөөлөн болдог ажээ. Цэцэгт байцааг болгох хялбар арга Цэцэгт байцааны амтлаг, витаминлаг чанарыг алдуулахгүйгээр хэрхэн болгох вэ? Заавал хоолны шөлөнд хийж буцалгахын оронд шилэн саванд хийж, байцаагаа хийгээд дээрээс нь багахан усыг хийж, тавгаар таглана. Харин үүнийгээ богино долгионы зууханд хийж, 3-4 минут болгосны дараа авахад цэцэгт байцаа зөөлрөн үнэхээр амттай болсон байх болно. Ийнхүү бэлэн болсон байцаагаа салат, хуурай хоолны хачир болгон ашиглаарай. Махыг хэрхэн амтлах вэ? Бид бүхэн бууз, тефтель зэрэг хоолны махыг амтлахдаа зориулалтын амтлагчийг сонгодог. Энэ нь үнэндээ махан дахь уураг, шим тэжээлийг үгүй хийдэг байна. Харин түүний оронд гар доорх материалын дагуу сонгино, давс, сода зэргээр амталж, багахан усыг хийж өгвөл мах илүү сайхан амттай, дээр нь уураглаг чанараа алддаггүй ажээ. Бялууны гадрыг хэрхэн бор шаргал болгох вэ? Амттай сайхан бялууг хийхийн тулд юун түрүүнд сода, исгэгч хэрэгтэй шүү дээ. Исгэгч нь бялууны гурилыг хөөлгөж, зөөлөн сэвсгэр болгодог бол сода нь бялууны гадрыг илүү шаргал, амтлаг болгоход чухал үүргийг гүйцэтгэдэг аж. Мөн бялууныхаа орцонд масло хийж өгснөөр илүү сайхан амттай болдог. Содаг хэдий хэмжээтэй хийхээс хамаарч, бялууны гадар ямар өнгөтэй болох нь шалтгаалдаг аж. Гэвч хэтрүүлэн хийвэл, бялууг гашуун амттай болгодог байна. Гоймон болгох шалгарсан арга Өнөө үед хүмүүс гоймонгоор амттай сайхан хоол хийхийг илүүд үздэг болжээ. Тэр ч утгаараа гоймонг хэрхэн болгохоос, хоолны амт чанар шалтгаалдаг гэхэд болно. Юун түрүүнд гоймонгоо хүйтэн усанд хийж, дээр нь давс хийх хэрэгтэй. Ингээд буцалсны дараа шүүж аваад, хүйтэн усаар сойно. Хөрж бэлэн болсон гоймонгоо хоолтойгоо хольж хутгахад хангалттай. Гоймонг шууд хоолондоо чанаж хэрэглэх нь таргалуулах, гэдэс дүүргэх магадлалтай гэнэ. Зарим хүмүүс бялуундаа яагаад архи хийдэг вэ? Хэрвээ та гэртээ бялуу хийж байгаад гурилыг нь дэндүү хатуу зуурчихсан бол багахан архи хольж нухаад, хэсэг амраагаарай. Ингэснээр хатуу зуурсан гурил илүү зөөлөрч, хэвийн хэмжээнд очих болно. Зарим хүмүүс ингэх нь бялууны амтанд нөлөөлж, гашуун болгодог хэмээдэг бол үнэндээ бялууны амтанд огтхон ч өөрчлөлт нөлөөлдөггүй байна.

Үсний уналтыг зогсоох хялбар аргууд

Хамгийн гол нь унаад байгаа үс өдрөөс өдөрт нэмэгдээд байвал, та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. Үс нь хэд хэдэн шалтгаанаас болж унадаг. Ген, удамшил, дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах, арьсны элдэв халдварт өвчин, чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин, мөн химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх, үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлсээс болж унах нь элбэг. Зарим тохиолдолд, экологийн хүчин зүйлс, буруу хооллох, стрессээс болж унадаг байна. Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг. Өндөгний маск Өндөгний маск бол үс ургуулахад ашиглагддаг хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Ингэснээр бидний хуйхнаас түрэн ургаж байгаа шинэ үсэнд шаардлагатай шим тэжээл, уургуудыг өгч, гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна, үсний ургалтыг дэмжиж, уналтыг багасгах онцгой үйлчилгээг үзүүлдэг. Өндөгний найрлагад хүхэр, төмөр, цайр, селен, төмөр, фосфор зэрэг маш хэрэгтэй амин дэмүүд агуулагддаг юм. 2 ширхэг өндгийг хагалан, сайтар зуураад үс, хуйхандаа сайтар шингээн түрхэж өгөөд, 30-40 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Каррины Энэхүү навч нь энэтхэг улсад ургадаг бөгөөд бидний сайн мэдэх карри амтлагчийн гол орц юм. Тус навч нь буурал үсийг харлуулах, үс уналтыг эмчлэх онцгой үйлчилгээтэй аж. Харин Кокосын тос нь үсний ургалтад сайнаар нөлөөлдөг. Үүнийг бэлтгэхдээ жижиг хэмжээтэй аяганы талаар кокосын тос, 7 эсвэл 8 ширхэг карри навчаа хийж халаагаад, үс халцарч байгаа хэсгүүддээ түрхэж өгнө. 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэвэл үс уналт багасч, буурал үс харлах болно. Зуун настын шүүс Зуун наст нь хуйхыг чийгшүүлэх, хаг болон элдэв асуудлыг эмнэх, гайхалтай үйлчилгээтэй. Мөн хуйхны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшиж хагтахаас сэргийлдэг. Үүний тулд гелен хэлбэрийн цэвэр зуун настын шүүс, эсвэл шахсан шүүсээ халцарсан хэсэгтээ түрхэж, 10 минут орчимтой массажлана. Үүний дараа 30 орчим минут байлгаад бүлээн усаар үсээ зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал илүү сайн нөлөөтэй.

Илүү ихийг-->

Бидний тухай

“ Эрхэмсэг, тансаг , онцгой бүхнийг эгэл даруухнаар танд хүргэнэ ” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг манай компани салбарынхаа шилдэг, мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлэн 2012 оноос ‘’ Үл хөдлөх хөрөнгийн худалдаа ,зуучлал, гадаад худалдаа ’’-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна Бид үйлчлүүлэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, харилцан үр ашигтай хамтран ажилладаг, тэргүүлэгч үйлчилгээтэй байгууллага болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тантай, танай байгууллагатай тансаг зэрэглэлийн хаус, таун хаус, орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, обьект, газраа худалдахад,худалдан авахад, хамтран ажиллахад зуучлахдаа таатай байх болно. Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөж дэлхийд тэргүүлэгч орнуудын эгнээнд эзлэх байр суурь дээшлэх тусам Монголын ард түмний амьдрал, аж байдлын соёл улам бүр лавшран түүнийгээ даган хүсэн хүлээх эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж хүн бүр ая тухтай, амгалан тайван,тансаг амьдралыг хүсэмжлэх нь дамжиггүй юм.Та бүхний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх энэ эрэлт хэрэгцээг хангаж байхын төлөө бид улам бүр суралцан хичээнгүйлэн мэргэших болно. Мөн бид 2007 оноос хойш судалгаа хийж тансаг орон сууцны зах зээлд нийцэх шалгуур,стандартыг баримтлан барилгын салбарт хөл тавин эхний төслөө амжилттай хэрэгжүүлээд явж байгаа билээ.

Бидэнтэй холбоо барих

Та санал бодол, лавлах зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

Монгол улсын харилцаа холбоо үүсч хөгжсөний 94 жилийн ой, олон улсын цахилгаан холбооны байгууллага үүсч хөгжсөний 150 жилийн ойн баярын мэндийг нийт ИТА болон үе үеийн холбоочид та бүхэндээ дэвшүүлье Дохиолол холбоо, мэдээлэл эрчим хүчний албаны дарга Л.Гунгаажанцан

  • Утас: 99999999
  • Имайл: realstate@luxuryhouse.com
  • Хаяг: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Юнион Бюлдинг, 5 давхарт, 202 тоот